Sunday, March 11, 2012
Thursday, July 2, 2009
Хубилай хааны усан флот

Эрэг дээр амьдардаг загасчин өглөө босоод далайг олж харахгүй баахан гайхаж өөрийгөө зүүдэлж байна гэж боджээ.
Гэтэл тэр андуурсангүй, Хубилай хааны усан флот тэнгисийн мандлыг битүү бүрхэн нүүгэлтэж байсан нь тэр ажээ.
Дэлхийн түүхэн дэх хамгийн олон усан онгоц бүхий тулааныг японыг эзлэхээр очсон Хубилай хааны арми хийсэн гэж олон түүхчид бичсэн байдаг.
Тэнд 300000 буюу гучин түмэн цэрэг(нэг түмт нь арван мянган хүнтэй), 4500 усан онгоц оролцжээ.
Харамсалтай нь тэр агуу арми байлдалгүйгээр Их Наран улсын цэрэгт бус байгалийн аугаа их дийлдэшгүй хүчин болох далайн догшин шуурганд ялагдсан билээ. Учир нь толгойн арми болох нэг түмт л эрэг дээр буужээ. Тэд эрэг хавийг эзлэн их цэргийн бууж хуарагнах байрлал газрыг бэлэн болгож аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байлаа.
Тэд ч үүргээ биелүүлж их цэрэг ч эрэгт ойртон иржээ. Гэтэл тэр армийг гардаж удирдан тулалдааныг хийх үүрэг хүлээсэн солонгос жанжин(манай Монгол жанжнууд хэдийгээр олон байсан ч тэнгис далайн тулалдааны ямарч туршлагагүй байжээ) гэнэт нас баран, түүний орны хүнийг сонгох мөн тактикаа өөрчлөх гэх зэрэг шалтгаанаар хэсэг хугацаа алдсан нь хожим нөхөж баршгүй хохиролд хүргэсэн юм.
Айж түгшсэн загасчинг нэгэн өглөө босоод харахад цус нулимс, сүйрэл мөхлийг оюун санаа, сэтгэл зүрх тэрч бүү хэл цус эс бүхэнд нь заналхийлэн багширч байсан аюумшигт мангас ёстой л зүүд зэрэглээ байсан мэт оргүй алга болон амгалан тэнгис л амар тайвныг илэрхийлэх мэт бидэртэн байжээ.
аюулаас аварч байснийг буурал түүх гэрчлэнэ.
Харин эрэг дээр усан онгоц үгүй, хоол хүнс тэр бүү хэл ухрах газар ч үгүй үлдсэн нэгэн түмт эр зориг, тэсвэр хатуужлын
гайхамшгийг үзүүлж бүхэл бүтэн улсын эсрэг гурван сарын турш үхэлдэн алалцаж зүрхэнд нь шар ус хуруулан дайтаж эцсийн амьсгалаа тасартал тэнгисийн мандлыг ширтсээр араас нь дахиж ирэх их цэргийг хүлээсээр итгэл найдвараа алдалгүй тэмцсээр дууссан нь үнээн...
Тэр хүнд хэцүү үед дайснаа дарахаар бясалгал үйлдэж байсан нэгэн санваартны
номын хүчээр энэ явдал болсон гэж итгэж үнэмшин сүсэглэсэн Наран улсын олон түмэн түүний хөшөөг аюул ирсэн тэнгисийн зүг харуулан босгож мөнхөлсөн нь одоо ч түүхийн шарласан хуудсан дээрхээсээ илүүтэйгээр олон түмний сэтгэл зүрхэнд арилшгүй гүн ул мөрөө үлдээсэн гашуун бөгөөд аймшигт тэрхүү түүхийг сануулан оршсоор буй бөлгөө...
Subscribe to:
Posts (Atom)